Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 30-н хүртэл хойшлуулав

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон байв.

Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгаланд нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлсэн байна. 

Үүнийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар