Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зайнаас тандах технологи ашиглан ой, хээрийн түймэр унтраах дадлагыг анх удаа хийлээ

ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Ой, хээрийн түймрийг орон зайн мэдээллийн технологи ашиглан эрт илрүүлэх боломж” сэдэвт дадлага сургуулилалтыг зохион байгуулав.

Дадлага сургуулиар 1.2 га талбайд түймрийн унтраах үеийн алба хаагчдын энерги зарцуулалт, өвсний чийгшил, салхины хурд, цаг хугацааны хэмжилтийг хийж, хүч хэрэгслийг урьдчилан тооцоолох онолыг практикт туршсанаараа ач холбогдолтой байлаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

Зайнаас тандах технологи ашиглан анх удаагаа зохион байгуулагдсан тус дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.