Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс Энхтайваны гүүрний хажуу руу унасан байх магадлалтай гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс Энхтайваны гүүрний хажуу руу унасан байх магадлалтай гэв
Sara, ikon.mn - text to speech

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10,156 автомашин, 20,517 иргэн орж ирсэн бол 11,257 автомашин, 22,503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ.

Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурчээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн автобус хашлага даван унасан хэрэг гарсан. Уг автобус нь зорчигчгүй байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж буй гэв.

Урьдчилсан дүгнэлтээр автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс осол гарсан байх магадлалтайг Тээврийн цагдаагийн албанаас тодотголоо.