Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргавал улсын өмч болгоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргавал улсын өмч болгоно
Sara, ikon.mn - text to speech

Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. 

Тус бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог заасан байна. 

Тухайлбал, Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороод хоёрдугаар бүсэд орж байсныг нэгдүгээр бүс буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр оруулсан.

Журамд нэмэлтээр оруулсан гол өөрчлөлтийг хүргэж байна.  

  • Сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг тус тус хүлээнэ.
  • Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох, тээвэрлэсэн тохиолдолд улсын өмч болгож сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
  • Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна гэж тусгажээ. 

“Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-тай ЭНД дарж танилцана уу.    

 
ulaanbaatar.mn

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол  511 цэг болж нэмэгдсэн байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж буй талаар албаныхан мэдээлж байв. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар