Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын 45 цэг 17:00 цаг хүртэл ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 43, суурин 45 цэг ажиллана.

Эдгээрт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5,868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 76, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 4,613, нийт 4,875 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.

Мөн 2,962 жирэмсэн эх, 12-15 насны 67,665, 16-17 насны 26,618 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7