Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Нисэх-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансар чиглэлийн гүүрэн тулгуурт нийтийн тээвэр 2024 онд ашиглалтад орно

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хотын дарга Д.Сумъяабазар өглөө. 

Тэрбээр "Нийтийн тээврийн шинэ хэрэглээг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Эхний ээлжид 16 км урт, 13 зогсоолтойгоор нийт 500 мянган иргэн үйлчлүүлэх байдлаар тооцоолж сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хавар дөрөвдүгээр сарын дундаас ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Нийт 800 орчим багана суурилуулах өрөмдлөгийн ажил хийхээр тооцоолж байгаа. Ингээд эхний трассыг 2024 ондоо багтаад ашиглалтад орох юм. 

Байршлын хувьд,

  • Эхний трасс нь Нисэхийн тойрог-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансарын тойрог гэсэн чиглэлтэй байна. 
  • Хоёр дахь трасс нь Гэгээнтэн төв-хотын төв-Зунжин гэсэн чиглэлтэй. 
  • Гурав дахь нь Толгойт дэд төв-ГССҮТ-32-ын тойрог-Шар хад гэсэн чиглэлтэй байна" хэмээн танилцууллаа.