Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шөнийн эргүүлийн алба хаагчид 14 зөрчил илрүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын шөнийн эргүүлийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэв.

Шалгах шаардлагатай хүн, тээврийн хэрэгслийг шалгаснаас эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг олж тогтоосон байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан "Хариуцлагын гэрээ"-ээр хүлээсэн хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэм сахиулах, заалны багтаамж 50 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг үүргээ зөрчсөн 4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1, зам тээврийн осол гаргасан 1 нийт 14 зөрчлийг илрүүлжээ.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд УОК, НОК-ын шийдвэрийн хүрээнд байгуулсан "Хариуцлагын гэрээ"-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэл хотынхоо амар тайван аюулгүй байдал, иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.