Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын явуулын 42 баг, суурин 43 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5,628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 4, II тунд 21, нэмэлт сэргээх тунд 463, нийт 488 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна. Мөн 2,956 жирэмсэн эх, 12-15 насны 67,620 , 16-17 насны 26,588 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7