Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

MОНПЭЙ БОНД: Апликейшнд суурилсан Монголын анхны дижитал бонд арилжаанд гарахад бэлэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 1
Сурталчилгаа

Мобиком группийн охин компани болох Мобифинанс ББСБ ХХК нь МonPay апликэйшнээрээ дамжуулан 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг 11 дүгээр сарын 8-наас анхдагч зах зээлд гаргах гэж байна. 

 

Мобифинанс ББСБ нь MonPay апликейшнээрээ дамжуулан санхүүгийн олон төрлийн цахим үйлчилгээг энгийн хялбар шийдлээр  үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар MonPay аппликэйшнийг төлбөр тооцоо хийх, зээл авах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх зэргээр Монгол орон даяар 900 мянга гаруй хүн өдөр тутамдаа ашиглаж байна. Тэд хөрөнгийн зах зээлийг иргэдэд илүү ойртуулах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор MonPay бондоо гаргаж байгаа бөгөөд энэ нь апликейшнд суурилсан Монголын анхны дижитал бонд гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны данс нээх, мөнгө байршуулах, бондын захиалга өгөх, хугацааны эцэст хүүгийн өгөөж авах зэрэг бондтой холбоотой бүх үйл ажиллагаа MonPay аппликэйшн дээр явагдах тул бондын арилжаанд хаанаас ч, хэдийд ч хурдан, шуурхай оролцох боломж хүн бүрд нээлттэй байна.

Бондын захиалга ердөө 5 хоног үргэлжлэх ба анхдагч зах зээлийн нийт захиалга 1,000,000,000 /1 тэрбум/ төгрөгт хүрмэгц хаагдана. Иймд та 11-р сарын 8-12-нд багтаж бондоо авах боломжтой.

Яагаад MonPay бонд гэж...?

2021 оны 7 сарын байдлаар арилжааны банкуудын 12 сарын хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 8.02% байна. Хөрөнгө оруулагчдын хувьд MonPay бонд худалдан авснаар 1 жилийн дараа 14%-ийн хүүгийн өгөөж хүртэхээс гадна хүүгийн орлогоос төлөх татвар нь хадгаламжийн хүүгээс 2 дахин бага байдаг тул үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж чадна. Түүнчлэн бонд нь хувьцаа, криптовалюттай харьцуулахад хамгийн баталгаатай хөрөнгө оруулалт юм. MonPay бонд нь Moбифинанс ББСБ-ын толгой компани болох Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци ХХК-иар баталгаажсан бонд тул иргэд хөрөнгө оруулалтдаа бүрэн итгэлтэй байж болно.

МonPay бондын арилжаанд хэрхэн оролцох вэ?

  1. Дээр дурдсанчлан бондын арилжаа MonPay аппликэйшн дээр явагдах тул MonPay аппликэйшн суулган бүртгүүлж, Мобикомын салбарт хандан МоnPay цахим мөнгөний гэрээ байгуулсан байх шаардлагатай. Учир нь гэрээ байгуулаагүй бүрэн бус бүртгэлтэй хэрэглэгч өдөрт дээд тал нь 20’000₮-ийн гүйлгээний хязгаартай байдгийг анхаарна уу. Та бэлтгэл ажлаа хангаарай.
  2. MonPay апликейшнээр дамжуулан MonPay бондын андеррайтер компани “Өлзий энд Ко капитал ҮЦК”-д үнэт цаасны дансаа нээлгэнэ. Мобифинанс болон “Өлзий энд Ко капитал ҮЦК” нь MonPay бонд зарлагдах хугацаанд үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэх боломжийг иргэдэд олгож байна.
  3. MonPay аппликэйшн дансандаа бонд худалдан авах мөнгөө байршуулна.
  4. MonPay аппликэйшн дээр бонд худалдан авах захиалга өгч, худалдан авалт хийнэ.

Мобифинанс ББСБ нь 2018 онд Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд одоогийн байдлаар Монголд эргэлдэж байгаа цахим мөнгөний гүйлгээний 60 хувь нь MonPay-ээр дамжин хийгдэж байна. MonPay бондын системийг монгол инженерүүд хөгжүүлсэн учраас дараа дараагийн компаниудад энэхүү системийг ашиглан дижитал бонд гаргах суурийг тавьж өгөхөөс гадна сайн туршлага болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн MonPay хуудас болон monpay.mn-ээс аваарай.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.