2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.49₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S31
-13°
00:00
S31
-12°
01:00
S32
-12°
02:00
S32
-10°
03:00
S32
-8°
04:00
S32
-5°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-3°
08:00
S32
-5°

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй ярилцжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг
parliament.mn

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, А.Адьяасүрэн, Б.Саранчимэг болон Засаглалын хөтөлбөрийн ажилтан Л.Бархас, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од нар оролцов.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2024 он дуустал хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уулзалтаар уг төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломжийг ярилцлаа.

УИХ-ын эмэгтэй гишүүд эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, хуулийн төслийн судалгаа, боловсруулалт болон олон талт хэлэлцүүлэг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн үндэсний болон олон улсын хурал зохион байгуулах, нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх, урам зориг өгөх, нэр дэвшихэд бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.
 
parliament.mn

Мөн сонгогчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байгааг талууд онцолж байлаа. Улс төрийн нам, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран ажиллахаар санал бодлоо хуваалцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x