Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт хөгжил-2021" эдийн засгийн чуулган энэ сарын 19, 20-нд болно

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр жил тутам зохион байгуулагддаг эдийн засгийн форум энэ жил “Эрдэнэт хөгжил-2021” сэдвийн хүрээнд технологи, түншлэл, хөрөнгө оруулалт уриан дор болох гэж байна.

 “Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил”, “Технологи, инновац”, “Мэдээллийн технологи, хүний нөөц”, “Гарааны бизнес, хөрөнгө оруулалт”, “Хог хаягдлын менежмент, нөхөн сэргээлт” гэсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болох аж. 

Хэлэлцүүлэгт “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бизнесийн хөрөнгө оруулалтын асуудал”, гарааны бизнесийн “хаан” гэгддэг Олон улсын хөрөнгө оруулалтын Techstar компанийн Зүүн өмнөд Азийн бүсийн захирал Д.Бат-Октябрь “Гарааны бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах нь” сэдвээр илтгэл танилцуулах юм байна. 

Мөн 70 саяын зээлээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон, Монголыг “гэрэлтүүлж” буй лед гэрлийн үйлдвэрийн “Анд Энерги” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа “Бизнес бүтээсэн болон орон нутгаас IPO татсан туршлага” сэдвээр илтэл танилцуулах бол чуулганд нийт 20 гаруй илтгэгч оролцоно. 

Бизнес форумын гол зорилго нь технологи, инновацын төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг хөгжлийг хурдасгахад чиглэжээ.

“Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн чуулган цахим болон танхимын хосолсон хэлбэрээр болно.