Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн онд орон сууцны м/кв-ын үнэ ₮2.5 сая байсан бол энэ жил ₮2.7 сая орчим байгаа нь барилгын материал давсан өсөлт"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд орон сууцны үнэ, ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орон сууцны үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Эхнийх нь барилгын материалын үнийн өсөлт бол нөгөө талд ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөх байдал анзаарагдаж байгаа.

2021 оны аравдугаар сарын 8-ны байдлаар 822 тэрбум төгрөгийг 10 мянган зээлдэгчид олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн юм. 

Барилга 50 хувь нь угсралтын зардал байдаг. Тэгэхээр барилгын материалын үнэ 40 хувиар өсөхөд метр квадратын үнэ 20 хувиар өснө гэсэн үг. Өнгөрсөн жил орон сууцны м.кв-ын үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая орчим байгаа. Үндсэндээ материал давсан өсөлттэй байна. 

2021 оны есдүгээр сард 13 мянга айлын орон сууц ашиглалтад орсон. 32 мянган айлын орон сууцны ажил үргэлжилж байгаа бөгөөд бид ирэх жилүүдэд ашиглалтад орох барилгын тооноос давуулан ипотекийн зээлийн нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байгаа. Үүгээрээ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалж, үнийг тодорхой түвшинд барина. Монгол Улсад орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьдаг. Төр орон сууц барьдаггүй учраас үнэ тогтоох боломжгүй" хэмээн ярилаа.