Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ойд төөрсөн иргэн өөрөө иржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Зуунмод сум “Номт" багийн харьяат долоон иргэн энэ сарын 2-нд Цэцээ гүн уул руу гараад буцаж буух үед нэг иргэн нь төөрсөн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Харин төөрсөн иргэн өчигдөр өөрөө Манзуширын хийд рүү бууж ирсэн байна.

Тухайн иргэн эсэн мэнд хэдий ч иргэд уул, модонд алхалт хийх үедээ хамт яваа хүмүүсээсээ хол тасрахгүй анхаарал болгоомжтой явж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.