Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

​Азийн олимпын зөвлөл Умард Солонгосын тамирчдын олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг 2022 он дуустал түдгэлзүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн.

Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв.

Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн наадам, арга хэмжээнд оролцох эрхгүй болж байна.

Ирэх жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцож чадахгүй нь ийн тодорхой болов гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.