Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

CU конвиниенс дэлгүүр Нэкст электроникс хамтран өөртөө үйлчлэх хэвлэх үйлчилгээ нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 9
Сурталчилгаа

CU брэнд 3 жилийн ойн хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ нэмэлт үнэ цэн үүсгэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ нэвтрүүлсээр байна. Энэ удаад дэлхийн томоохон брэндүүдийн албан ёсны борлуулагч Нэкст Элэктроникстой хамтран Япон улсын Brother брэндийн ухаалаг принтерүүдийг CU-ийн салбар дэлгүүрүүдэд байршуулан, хэрэглэгч өөртөө үйлчлэн хэвлэх, хувилах үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.

 

Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, “Нэкст Дистрибьюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэзаяа нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Оюутан сурагчид болон бичиг баримт хөөцөлдөж яваа хүмүүс хаяг байршил нь тодорхойгүй принтерийн газруудыг хайж цаг заваа алдах шаардлагүй өөрт ойр байрлах CU-н салбарыг зориход хангалттай боллоо.

 

Brother брэндийн ухаалаг принтер нь Япон улсын зах зээлийн тэргүүлэгч брэнд

Япон улсын Brother брэнд нь 113 жилийн түүхтэй, зах зээлийн тэргүүлэгч брэнд бөгөөд хэрэглэгч та хэвлэх, хувилах үйлчилгээг ирэх 10-р сараас CU аппликейшн ашиглан авах боломжтой.

 

Өөртөө үйлчлэх хэвлэх, хувилах үйлчилгээ ирэх 10-р сараас CU-н 10 салбарт нэвтэрч эхэлнэ.

Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжид их сургуулийн бүсчлэлийн CU-н 10 салбарт нэвтрэх бөгөөд шат дараатайгаар CU-н бүх салбаруудад байршуулахаар төлөвлөгдөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.