Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 20 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллана.

Эдгээр цэгт 23 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 7,905 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 517, II тунд 240 буюу нийт 757 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,091,782 иргэн I тунд, 992,165 иргэн II тунг хийлгэжээ.

Мөн нийт 2,128 жирэмсэн эх, 12-15 насны 32,551, 16-17 насны 16,877 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7