Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

“5 жил, 5 азтан” урамшуулалт хөтөлбөрийн азтанууд худалдан авалт хийсэн үнийн дүнгээ 100% буцаан хүлээн авлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 24
Сурталчилгаа

Шангри-Ла Төвийн 5 жилийн ойн хүрээнд Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй “5 жил, 5 азтан” буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийн азтанууд 2021.07.22-ны өдөр тодорлоо. Нийт хөтөлбөрийн хүрээнд  5 азтан шалгарч тухайн өдөр худалдан авалт хийсэн үнийн дүнгээ 100% дансандаа буцаан авч байгааг дуулгахад таатай байна.  

Азтануудын сэтгэгдлийг хүргэж байна.

-Сайн байна уу. Таван азтаны нэг болсонд тань баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.

Баярлалаа. Намайг Б.Чинболд гэдэг.

-Та Шангри-Ла Худалдааны Төвд байрлах аль дэлгүүрээс худалдан авалт хийсэн бэ?

Samsung дэлгүүрээс таблет худалдаж аваад азтан болсон. Баяртай байна.

-Урамшуулалт хөтөлбөрийн талаар яаж мэдсэн бэ?

Охиныхоо төрсөн өдрөөр таблет авч өгөх гээд гадуур судалсан. Samsung Store TechnoZone-ын Зайсан дахь өөр нэг салбар дэлгүүр очих гэж байгаад Шангри-Ла Моллын зарласан энэхүү урамшуулалт хөтөлбөрийн талаар уншаад шууд Шангри-Ла Моллын салбар дэлгүүр рүү зорьж ирсэн.

-Шангри-Ла Худалдааны Төвөөр үйлчлүүлэхэд таны сэтгэл ханамжийн талаар?

За. Ер нь бол Монголдоо хамгийн гоё шоппинг молл шүү дээ. Шангри-Ла Молл-оор байнга үйлчлүүлдэг. Шангри-Ла Төв болон Голомт банкны хамт олонд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

-Сайн байна уу. Таван азтаны нэг болсонд тань баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.

Баярлалаа. Намайг С.Төгсбаяр гэдэг.

-Урамшуулалт хөтөлбөрийн талаарх мэдээлийг хаанаас авсан бэ?

Шангри-Ла-д үйлчлүүлж байхдаа сурталчилгааны самбаруудаас энэхүү урамшууллын талаар мэдээлэл олж харсан. Бас Шангри-Ла Төвийн фэйсбүүк хуудсыг дагадаг тул сошиал сувгуудаас мэдээлэл авч байсан. Урамшуулалт хөтөлбөрийн хамгийн сүүлийн өдөр буюу 2021.07.20-ны өдөр Шангри-Ла-г зорьж ирэн худалдан авалт хийсэн. Азтай байлаа.

-Та Шангри-Ла Худалдааны Төвд байрлах аль дэлгүүрээс худалдан авалт хийсэн бэ?

Samsung дэлгүүрээс 1,049,000₮ үнэтэй гар утас худалдан авч азтан болсон. Энэхүү үнийн дүнгээ 100% буцаан олголтоор авч байна. Маш их баяртай байна.

-Шангри-Ла Худалдааны Төвөөр үйлчлүүлэхэд таны сэтгэл ханамжийн талаар?

Өө за тэгэлгүй яахав. Дэлхийн хэмжээний үйлчилгээний соёл стандартыг Монгол орондоо бүрэн утгаар нь хэвшүүлж, хэрэгжүүлж, нутагшуулж байгаа. Үүгээрээ бусад салбарыг манлайлж байгаа та бүхэнд 5 жилийн ойн баярын мэнд хүргэе. Голомт банктай хамтарч зохион байгуулсан шүү дээ. Голомт банк болон Шангри-Ла төвөөр үйлчлүүлэхдээ үргэлж таатай байдаг. Байнга үйлчлүүлдэг.

 

-Сайн байна уу. Таван азтаны нэг болсонд тань баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.

Баярлалаа. Намайг Б.Баттулга гэдэг.

-Урамшуулалт хөтөлбөрийн талаар яаж мэдсэн бэ?

Фэйсбүүкээр мэдээлэл авсан. Бас Шангри-Ла Төвөөр үйлчлүүлэхдээ цахилгаан шатанд байсан сурталчилгаанаас харсан.

-Та Шангри-Ла Худалдааны Төвд байрлах аль дэлгүүрээс худалдан авалт хийсэн бэ?

Lacoste дэлгүүрээс хувцас худалдаж аваад азтан болсон. Маш их баяртай байна.

-Шангри-Ла Худалдааны Төвөөр үйлчлүүлэхэд таны сэтгэл ханамжийн талаар?

Сэтгэл ханамж маш таатай байдаг. Манай эхнэр бол Шангри-Ла Моллын байнгын үйлчлүүлэгч. Азтан болсондоо баяртай байна. Та бүхэнд баярлалаа.



Шангри-Ла Төв болон Голомт банк энэхүү урамшуулалт хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2021 оны 7-р сарын 31-ийг дуустал сунгаж та бүхэндээ бэлэг барьж байна. Энэ хугацаанд Голомт банкны бүх төрлийн кредит карт болон “Премьер” дебит картаар Шангри-Ла Худалдааны Төвд хийсэн худалдан авалт бүрдээ 5%-ийн буцаан олголт үргэлжлүүлэн авах боломжтой.

 

Мөн зөвхөн 7-р сарын 25-ны Ням гарагт Шангри-Ла Худалдааны Төвд хийсэн худалдан авалт бүрд 25%-ийн буцаан олголт олгох онцгой урамшууллыг зарлаад байна. 25%-ийн буцаан олголтын дээд хэмжээ 250,000 төгрөг байна.

 

Эрхэм үйлчлүүлэгч та буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийг дуусахаас өмнө амжиж Шангри-Ла Худалдааны Төвөөр үйлчлүүлэн, урамшуулалдаа хамрагдаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.