Уншиж байна ...

Энэ оны дөрөвдүгээр сард инфляц 6.4 хувьтай гарахад боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувь нөлөөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард инфляц 6.4 хувьтай гарчээ.

Өөрөөр хэлбэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Ингэж өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.7 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зураг. Бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өсөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар, хувиар, 2024 оны дөрөвдүгээр сард

зураг
 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.