Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний хугацаанд жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрх сэргэсэн болохыг мэдээллээ. 

УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай тав дахь хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хүрээнд зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж байгаа юм. 

Тус хуулийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Зөрчлийн тухай хуулиар ял оноохгүй, шийтгэл оногдуулдаг. Зөрчлийн 76 тэрбум төгрөгийн торгууль байна. Үүний 93 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас торгуулийн шийтгэл оногдуулсан байна. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах буюу нэмэгдэл шийтгэлээр шийтгүүлсэн хүмүүсийн эрх сэргэнэ. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдсэн зөрчил Өршөөлийн хуульд хамрагдана. Энэ хугацаанаас хойш гаргасан зөрчил, гэмт хэрэг хуульд хамаарахгүй" гэдгийг хэлж байв.

Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөх юм.