Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 хайрцаг Pfizer вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
 
Эх сурвалж: МИАТ ТӨХК

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдлээ.

Уг нислэгээр 15 хайрцаг, 458кг Pfizer вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан тухай МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулах шийдвэр гаргасан билээ.

Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакциныг нийлүүлэхээр болсноос эхний 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-ны өдөр манай улс хүлээн авсан.

Дараагийн ээлжийн 85,410 тун Pfizer вакцин өнөөдөр ирлээ.

Ирэх долоо 7 хоногт дахин 85,410 тунгийн татан авалт хийгдэх тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлж байв.