Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазыг хязгаарласан хугацааг 7 хоногоор сунгах мэдээлэл байгаа"

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үйл ажиллагааг нь хязгаарласан үйлчилгээний байгууллагуудын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ талаар мэдээлэл сонссон. Үйл ажиллагааг нь хязгаарласан үйлчилгээний байгууллагуудын хязгаарлалтыг сунгах эсэх нь УОК-ын бүрэн эрхийн асуудал. УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ерөнхийдөө хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан байгааг дахин 7 хоногоор сунгах боловуу гэсэн мэдээлэл байгаа" гэв.

Коронавирусийн халдвар нэмэгдэж эхэлсэн тул 2021 оны зургаадугаар сарын 17-ноос Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфетийг заалаар үйлчлэхийг болон амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг 7 хоногоор хязгаарласан байгаа юм.