Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 15.9 сая ам метр талбайд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийжээ

ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд, Мал эмнэлгийн газар хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн 12,389 сая ам метр талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон бусад объектыг хамруулан нийтдээ 15.9 сая ам метр талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зөвшөөрөгдсөн бодисоор хийжээ.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах ажил 71.2 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.