Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Exclusive: TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” арга хэмжээ шууд дамжуулагдана

ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

TEDxUlaanbaatar арга хэмжээ энэ удаа “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” сэдвийн дор Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн үнэ цэнтэй санааг зургаан өөр өнцгөөс харуулахаар бэлдлээ.

Тус арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн Сангийн 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүдийн дуу хоолой, санаа бодлыг сонсох арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Илтгэгч хүүхдүүд 6 өөр сэдвийн хүрээнд өөрсдийн түүх, туршлага, санал бодлыг хуваалцахаас гадна, тэд өөрсдийн ирээдүйг хэрхэн төсөөлж буйгаа TEDx-ийн тайзнаас ярих юм. Илтгэгч хүүхдүүдийн хувьд Говь-Алтай, Баян-Өлгий, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос оролцож байгаа бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд ярих юм. Үүнд:

  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Үндэстний цөөнх
  • Ус, ариун цэвэр
  • Уур амьсгалын өөрчлөлт

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улстай 1963 онд хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд албан ёсны төлөөлөгчийн газар анх 1991 онд нээгдсэн. Өнөөдөр тус сан Монголын хүүхэд бүрийн эрхийг ханган хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, хамгаалал, ус, ариун цэвэр, хөгжил зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор 10 гаруй төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус онлайн арга хэмжээ 2021 оны 6-р сарын 16-ны өдөр 18.30 цагт TEDxUlaanbaatar Facebook Page-ээр Та бүхэнд шууд хүрэх болно.

Unicef.mn

Facebook/UNICEF Mongolia

Twitter/UNICEF_Mongolia