Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Exclusive: TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” арга хэмжээний илтгэгчдийг танилцуулж байна

A.Жаргал
2021 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” онлайн арга хэмжээ 6-р сарын 16-ны өдөр Та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

Монгол орны өнцөг булан бүрд амьдардаг 15-17 насны манлайлагч хүүхдүүд өөрсдийн үнэ цэнэтэй санаагаа томчууд бидэнтэй хуваалцахаар уригдаад байна.

Энэхүү арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сангаас зохион байгуулж байгаа юм.

Анх 1946 онд Дэлхийн II дайны хөлд нэрвэгдсэн олон сая хүүхдэд тусламж үзүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Олон улсын Хүүхдийн тусгай санг” (UNICEF) байгуулж байгааг зарласнаас хойш даруй 75 жил өнгөрчээ.

Тэр цагаас хойш НҮБ-ын Хүүхдийн Сан үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, арьсны өнгө, амьжиргааны түвшнээс үл хамааран дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдийн эрхийг тууштай хамгаалсаар ирсэн.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газартай  1963 оноос эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд албан ёсны төлөөлөгчийн газар анх 1991 онд нээгдсэн. Өнөөдөр тус сан Монголын хүүхэд бүрийн эрхийг ханган хамгаалах зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын чиглэлээр Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.

Тус арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TEDх арга хэмжээний форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг TEDxUlaanbaatar Facebook Page-ээс авах боломжтой.

Ингээд TEDxUlaanbaatar “Ирээдүй Хүүхдийн Нүдээр” арга хэмжээнд уригдсан 6 илтгэгчтэй танилцана уу.

1. Б.Ариунбэлэг - Нийслэлийн 92-р сургуулийн сурагч

 

2. Э.Санчирдамба - Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант сургуулийн сурагч

 

3. С.Дарига - Баян-Өлгий аймгийн 5-р сургуулийн сурагч

 

4. У.Ану-Үжин - Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургуулийн сурагч

 

5. Э.Тэргэл - Томүжин алтернатив ахлах сургуулийн сурагч

 

6. Т.Мандухай - Монгени цогцолбор сургуулийн сурагч