Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг Спутник V вакцин хийж эхэллээ

A.Жаргал
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Интермед эмнэлэг нь ОХУ-ын Спутник V вакциныг 5-р сарын 22,23-ны өдрүүдэд ХУД-ын Орчлон сургууль дээр олон нийтэд зориулан төлбөртэй хийхээр албан ёсны хуудсаараа зарласан байна. Спутник V вакцин хийлгэх хүсэлтэй иргэд Интермед аппликейшн татан вакцин хэсэгт захиалгаа баталгаажуулах юм. Одоогоор вакцины цаг захиалга явагдаж байгаа ба нөөц дуусмагц вакцины цаг хаагдана гэсэн мэдээллийг Интермед эмнэлгийн зүгээс өгсөн юм. Вакцины 2 тун нийт 120,000₮ үнэтэй хийгдэнэ.

Intermed app татах: https://qrco.de/bc1UYW

Вакцины цаг захиалах заавар: https://www.intermed.mn/view/1956

Дэлгэрэнгүй мэдээллийг  7701-1111 болон Intermed Hospital Mongolia пэйж хуудаснаас аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.