Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮6 их наяд төгрөгөөр өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн үеэр эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэллээ. 

Энэхүү өсөлтөд

  • Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг
  • Валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Эдийн засагчийн хэлснээр "АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх сараас 20 тэрбум, өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр тус тус  өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна. 

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7 хувийг эзэлж байгаа юм.

Чанаргүй зээл мөн дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 26 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11% -ийг эзэлж байгаа" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/530379274788198