Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 17 сая төл бойжиж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Мал төллөлтийг бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүсэд 81.9 хувь
  • Хангайн бүсэд 67.7 хувь
  • Төвийн бүсэд 63.7 хувь
  • Зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.

Энэ хавар манай улс 17.5 сая төл хүлээн авч, 16.9 сая төл бойжиж байгаа бөгөөд төлийн бойжилт 96.5 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм.