Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаа.
Уг хуралд 286 хүн цахимаар оролцсон бөгөөд нууц санал хураалтаар 97.6% нь Норовын Алтанхуягийг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн байна. Ингэснээр О.Цогтгэрэлийн даргалж буй Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшихээр болж байгаа юм.
Одоогоор Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг ёсчлон батлах ээлжит бус Их хурал үргэлжилж байна.
Өчигдөр М.Тулгатын даргалж буй Ардчилсан намаас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсныг зарласан билээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!