Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, хэлэлцээ хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, вакцины хэлэлцээ хийж байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч фэйсбүүк дэх өөрийн хаягаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 40 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.

Үлдэж буй 60 хувийг долдугаар сард дархлаажуулж дуусгахаар төлөвлөсөн.

Мөн хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, вакцины хэлэлцээ хийж байна" гэжээ.

 

Монгол Улсын хүн амын 36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд одоогоор халдвар авсан хүмүүсийн 20% нь хүүхэд байгаа юм.

Иймд хүүхдүүдийг вакцинжуулах тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг эрдэмтэн, судлаачид сануулж байгаа билээ.