Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Хүүхдэд хийх коронавирусийн эсрэг вакцины захиалгаа эртхэн өгөхөд бид анхаарах шаардлагатай

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Спутник V вакцины нэг сая тун манай улсад хэзээ орж ирэх нь тодорхой болсон уу?

-Спутник V вакциныг ОХУ-аас 900 мянгаас нэг сая тунг оруулж ирэхээр Засгийн газар гэрээ хэлэлцээр хийж байгаа.

Мөн тус улс 300,000 тун вакцин нэмэлтээр бэлэглэнэ гэх мэдээлэл бий. Гэхдээ яг хэзээ орж ирэхийг бид мэдэхгүй байгаа. Тодорхой болохоор нь хуваарилалт хийгээд иргэдээ вакцинжуулна.

-Вакцины нэгдүгээр тунгаа хийлгээгүй иргэдийг хэзээнээс дархлаажуулж эхлэх вэ?

-Шинээр орж ирсэн 300,000 хүн тун буюу 150,000 хүнд хийх вакцины хуваарилалтыг нийслэл болон орон нутагт хийнэ. Түүний дараа нэгдүгээр тунгийн дархлаажуулалт эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар 270,000 орчим хүн вакцины бүрэн тунгаа авсан байна. Гэхдээ халдварын эрсдэл байсаар байгаа тул тайвширч, сэрэмж алдаж болохгүйг санах хэрэгтэй.

Түүнээс гадна манай улс хүүхдэд хийх вакцины талаар эртхэн бодож, захиалгаа өгөх тал дээр анхаарах шаардлагатай. Монгол Улсын хүн амын 36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд өнөөдөр халдвар авсан хүмүүсийн 20% нь хүүхэд байгаа юм.

Тиймээс улс орон даяар хүүхдийн вакцины тал дээр анхаарал хандуулах шаардлагатай.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1082901665566438