Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд НЭГ САЯ гаруй мал зүй бусаар хорогджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 5.9 сая (20.0%) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна.

Эм хонины 22.6%, эм ямааны 21.2%, ингэний 10.8%, үнээний 6.4%, гүүний 2.3% нь төллөжээ. Гарсан төлийн 97.9% буюу 5.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.6 саяар буюу 21.8%-аар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний улиралд улсын хэмжээнд 1,048.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 87.9%-аар нэмэгджээ. Харин 2021 оны гуравдугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5%-ийг эзэлж байгаа бол хоёрдугаар сард хорогдсон малаас 264.4 мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • ямаа 578.1 мянга,
  • хонь 348.3 мянга,
  • үхэр 74.7 мянга,
  • адуу 41.2 мянган толгой,
  • тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.