2021/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.15₮
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
21:00
S29
15°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
12°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S30
10°
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны эхний хоёр сард улсын хэмжээнд хагас сая гаруй мал хорогджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний 2 сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгджээ.

Оны 2 дугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  1. Ямаа 298.6 мянга
  2. Хонь 159.6 мянга
  3. Үхэр 52.9 мянга
  4. Адуу 26.0 мянгаар
  5. Тэмээ 3.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.3 хувийг ямаа, 29.5 хувийг хонь эзэлж байна. 

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0.4%) нь 2021 оны эхний 2 сард хорогджээ.

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хээлтэгч мал 7.1-75.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79.8 хувийг эзэлж байна.

Харин хээлтүүлэгч малын хорогдол 7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга, ат 10 толгойгоор тус тус хорогджээ.

 

 


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

x