Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагаас дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаадаг болно

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2021 оны дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны өдрүүдэд зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах Засгийн газрын шийдвэр гарсан.

Энэ хугацаанд дэлгүүр, худалдааны төвүүдийг 20:00 цагт хаадаг байхаар шийдвэрлэжээ.

Мөн худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх, супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх аж.

Дэлгүүр худалдааны төвүүд одоо 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Харин Бямба гарагаас ажиллах цагийг богиносгохоор болсон байна.