Эрүүл амьдралын хэв маяг, амжилт, аз жаргал, гоо сайхны үндэс бол эрүүл хооллолтоос эхтэй.
Тэгвэл эрүүл бус хооллохын хор уршиг юу вэ? Хурдан хөгширнө, хоол идэх дуршлын тэнцвэр алдагдана, таргална, тархины үйл ажиллагаа муудна, энергийн түвшин буурна, уур ааштай болно, сэтгэл зүйн гутрал хямралд орох нь түгээмэл, витамины дутагдалд орно, дархлаа муудна, хүнд өвчин тусах магадлал нэмэгдэнэ, нас богиносно. Өөрөө эрүүл бус хооллодог хүний гэр бүл, үр хүүхдүүд мөн л эрүүл бус хооллох нь түгээмэл. Цаашлаад, буруу хооллолт нь сурах чадвар, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг тул та хүүхдүүддээ ирээдүйд эрүүл мэнд, амжилтыг хүсч л байвал тэдний хооллох хэвшил, зуршилд нь санаа тавихыг зөвлөж байна.
С. Удвал бол “Ирээдүйн мистер 2020" тэмцээний хоёр төрөлд тэргүүн байр эзэлсэн, фитнессийн спортын тамирчин.
Энгийн үед тэрээр эрүүл мэнд, гоо сайханд халтай хатуу, нарийн дэглэм барихаас татгалзаж “Clean Eating” буюу эрүүл хооллолтын хэв маягийг өөртөө хэвшүүлсэн байна. Тэгвэл С. Удвал эрүүл хооллолтондоо зориулж ямар 5 зарчим баримталдаг талаар танилцуулъя!
Харин 7 хоногийн бусад өдрүүдэд "Манка" брэндийн Орос чанарын хөц будаа, гурвалжин будаа, шар будааг хүнсэндээ хэрэглэх, эсвэл овьёос, шар тос, тахианы мах хэрэглэх зэрэг Монголын нөхцөлд эрүүл хооллох боломж, сонголтууд бол хангалттай байдаг шүү.
С. Удвалын дараагийн зөвлөгөөг авахыг хүсвэл та “Гоолиг Манка Хөтөлбөрт” нэгдээрэй!
“Гоолиг Манка Хөтөлбөр” гэж юу вэ?
Гоолиг Манка бол нэг сарын хугацаанд эрүүл зөв хооллолт, гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заах хөтөлбөр юм. “Манка” брэндийн зүгээс хэрэглэгчиддээ зориулан хэрэгжүүлж байгаа тус хөтөлбөрийн зорилго бол эрүүл мэндэд халтай хатуу дэглэмээс татгалзаж зүгээр л эрүүл хооллож хэвшихэд л жин хасахаас гадна эрүүл мэнд, гоо сайхны маш олон асуудлуудыг шийдэж болдог гэдгийг сурталчилах, хүмүүсийг уриалах, тэдэнд туслах явдал юм. Хөтөлбөрийн туршид Манка брэндийн зүгээс олон төрлийн уралдаан зохион байгуулах ба шийдэмгий, тууштай байж өөрийгөө ялсан хэн ч олон шагналын эзэн болох боломжтой.
Хөтөлбөрийг С. Удвал болон Н. Дашдэндэв хоёр багш удирдаж явуулах ба Удвал та бүхэнд эрүүл хооллолттой холбоотой өөрийн туршлагаас хуваалцах бол Дашка багш хүний биед хэрэгтэй үндсэн дасгал хөдөлгөөнийг зааж өгөх болно.
Хөтөлбөрийн хугацаа: 2021/03/01 - 2021/03/31
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!