Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ АСУУЛГА: Та коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах уу?

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
dawn.com

2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд буй. 

Тодруулбал, Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид, 50-аас дээш насныхныг вакцинд эхлээд хамруулна. 

0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан онцолж байгаа. 

COVID-19-ийн вакциныг зай талбай, агааржуулалт сайтай орчинд хийх шаардлагатай тул сургууль, цэцэрлэгийн байрыг ашиглана гэдгийг ч салбарын хүмүүс хэлсэн юм. 

Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг өнөөдөр эхлүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцах үеэрээ хэлэв. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм байна. 

Санал асуулга