Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс COVAX хөтөлбөрөөр 690 гаруй мянган иргэнээ дархлаажуулах хэмжээний вакцин үнэгүй авна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: theconversation.com

COVAX хөтөлбөр гэж юу болох, ямар зорилготой вэ зэрэг талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхий дахинд цар тахал болж тархснаас хойш дархлаажуулалтын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд хамтран COVAX хөтөлбөрийг үүсгэсэн. Гол зорилго нь вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хуваарилах юм. Хөтөлбөрт одоогоор 190 гаруй улс элссэн. Эдгээр улс орныг вакцин худалдан авах төрлөөр нь хоёр ангилж байгаа.

  1. Өөрсдийн санхүүжилтээр худалдан авах 90 гаруй улс
  2. Хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг үнэгүй авах улсууд

Монгол Улс 2020 оны долдугаар сард COVAX хөтөлбөрт элсэн хүсэлтээ өгч, хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой улсын тоонд орсон. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг энэ хөтөлбөрийн хүрээнд авна. 

Уг хөтөлбөр нь бүтээгдэж буй 8, 9 төрлийн вакциныг санхүүжүүлсэн. Үүний нэг нь ДЭМБ-ын батламжийг авсан Pfizer. Мөн AstraZеneca вакциныг бүтээх, хөгжүүлэх шатанд дэмжлэг үзүүлсэн. Энэхүү вакциныг үйлдвэрлэх технологийн эрхийг хоёр үйлдвэрлэгчид шилжүүлж, үйлдвэрлэх эрх олгосны нэг нь БНСУ-ын үйлдвэрлэгч, нөгөө нь Энэтхэг улсын Сэрум институт. Энэхүү хоёр үйлдвэрлэгч нь ДЭМБ-ын яаралтай хэрэглэх горимын жагсаалтад орох хүсэлтээ хүргүүлсэн" гэлээ.

Өмнөд Солонгосын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт ДЭМБ зөвшөөрөл олгосныг бид мэдээлсэн.

Дэлхий дахинд 230 гаруй вакцин бүтээгдэж, туршилтад орж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "2021 оны хоёрдугаар сарын 12-ны мэдээллээр 166 вакцин клиникийн туршилтад орсноос 66 нь клиникийн 1, 2 дугаар шатандаа амжилттай орж, 3 дугаар шатны туршилтын төгсгөлдөө орж байгаа. Эдгээрээс ДЭМБ-д яаралтай горимоор зөвшөөрөгдөх хүсэлтээ өгсөн нь ОХУ-д бүтээж буй Спутник V, БНХАУ-д бүтээж буй гурван төрлийн вакцин байна" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/3GNtDaVWKX/