Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас бэртэж, гэмтсэн 120-130 хүний дотор монгол хүн одоогоор байхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн Бямба гарагийн орой Япон улсын зүүн хойд бүс нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 50 гаруй хүн бэртэж, олон зуун мянган айл өрхийн цахилгаан хангамж тасалдсан талаар бид мэдээлсэн билээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар манай улсын 12,949 иргэн амьдарч байна.

Иймд газар хөдлөлтийн улмаас Монгол Улсын иргэн бэртэж гэмтсэн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Японд болсон газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Харин 120-130 хүн бэртэж гэмтсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор монгол хүн одоогоор байхгүй гэдгийг Элчин сайдын яамнаас мэдээлсэн” хэмээв.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаа 2011 оны гамшгаас хойших хугацаанд зүүн хойд нутагт тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт байжээ. Уг газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсээгүй, цөмийн цахилгаан станцуудад гэмтэл гараагүй байна.