Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: "Амгалан" амаржих газарт нэг нярай коронавирусийн халдвар авсан нь үнэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Амгалан амаржих газар (Гэрэл зургийг mpa.mn)

"Амгалан" амаржих газарт нэг нярай коронавирусийн халдварт өртсөн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр "Нийслэлийн "Амгалан" амаржих газарт хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдвар бүртгэгдсэн.

Тус төрөх эмнэлгийн 12 ажилтан халдвар авсан нь батлагдсан. Түүнээс улбаатай тэнд хэвтэж байсан ээжүүд, тэдний гэр бүл гээд халдвар гинжин хэлхээгээр цааш үргэлжилж, одоогоор тус голомтод нийт 69 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан тохиолдол дотор нэг нярай байгаа. Өөрөөр хэлбэл, "Амгалан" амаржих газарт нэг нярай халдвар авсан нь үнэн.

Бид нярай хүүхэдтэй ээжүүдэд халдвар хамгааллын талаар маш их зөвлөмж зөвлөгөө өгч буй. Халдвартай эх хүүхдэдээ халдвар дамжуулахгүй байх тал дээр онцгой анхаарахгүй бол хүүхэд халдвар авах эрсдэл хамгийн өндөр.

Бусад ээжид ч бид зөвлөмж зөвлөгөө өгч байна. Одоогоор халдвар авсан эх болон нярайн биеийн байдал харьцангуй сайн байгаа" гэсэн юм.

ВИДЕО ҮЗЭХ: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749

 

 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.