Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн ч өнөөдөр өглөө нэлээд ачаалал үүсжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, аль болохоор бага байлгах нь нэн ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хөдөлгөөн бага байснаар хавьталт халдвар багасаж байгаа нь нотлогдож байна. Тийм учраас иргэд маань аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаараарай. 

Бид хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн асуудлаар ААН-үүдтэй нэг бүрчлэн видео уулзалт хийж ярилцаж тохиролцсон. Хүнсний үйлдвэрүүд эдгээр өдөр нийт ажилчдынхаа 15 хувийг ажиллуулах бөгөөд ингэхдээ зөвхөн гэр-ажил гэсэн маршрутаар явна. Өглөө ажил эхлэх цагтаа ажилчдаа татаж аваад, орой гэрт нь хүргэж өгнө. 

Түгээлтийн нэлээд хэдэн машин байгаа. Хүнсний түгээлтийг тасалж болохгүй учраас зохион байгуулалтад оруулсан. 

Хүнсний зах, худалдааны төвүүдийг ажиллуулахтай холбоотой маршрут мөн гарсан. Хаагуур, хэдэн машин яаж явахыг нийслэлийн ЗАА-наас нарийвчлан гаргасан байгаа. 

Хүнсний дэлгүүрүүдийн бараагаа татах хуваарийг мөн ЗАА-наас гаргасан. Хэрвээ 6 нэрийн дэлгүүрүүдээс энэ талаар мэдээлээгүй байгаа бол яаралтай ЗАА-тай холбогдож, хэд дэх өдөр ямар маршрутаар явж бараагаа татах талаар зохицуулалтаа хийгээрэй. 

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн ч өнөө өглөө нэлээд ачаалал өгч байна. Зарим газар хүмүүсээ зохион байгуулалтад оруулаагүй, хуваарилалт хийгээгүйгээс үүдэн автомашины хөдөлгөөн нэмэгдэх байдал ажиглагдлаа. Төрийн байгууллагууд өнөөдөртөө багтаад энэ асуудлаа шийдмээр байна. 

Иргэд автобусаар зорчих гэсэн оролдлого их хийж байна. 23-ны өглөөний 06:00 цаг хүртэл дэглэмээ сайн сахиж байхыг хүсье" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749