Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг “Өнөр” болон төвийн бүсийн 16 хорооны 20,057 өрхийг шинжилгээнд хамруулна.
Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм. Түүнчлэн өнөөдрөөс хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оршин суугаа газрынхаа ойролцоох байнгын 13 цэгээс сонгож ПГУ /PCR/ шинжилгээ өгөх боломжтой.
Харин 62-р сургууль дээр яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.
ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ