Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

"21 дүгээр хорооллын худалдааны төв, гутлын цех, "Микс пицца", Х апартмент, Элизабет хотхонд гарсан халдвар хяналтад орсон"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хот дахь COVID-19 цар тахлын идэвхжил өндөртэй голомтуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл хотод хэд хэдэн голомт идэвхтэй хэвээр байна. Эдгээр нь

  • 116 дугаар сургуулийн голомтод нийт 14 тохиолдол бүртгэгдээд байгаа. 
  • Наркологийн төв эмнэлгээс үүдэлтэй "Цахиур төмөр" эмийн сантай холбоотой халдварын тохиолдлын тоо 69 болсон.
  • "Монгол шир" хувьцаат компанийн ажилдаас гаралтай халдварын тохиолдлын тоо 135 болсон.
  • Нийслэлийн "Амгалан" амаржих газартай холбоотой халдварын тоо 62 болсны 12 нь ажилтан байгаа.
  • "Си Жи Эс" эмнэлэгтэй холбоотой голомтод 18 тохиолдол бүртгэгдсэн. 

Эдгээр голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байгаа бол 21 дүгээр хорооллын худалдааны төв, гутлын цех, "Микс пицца", Х апартмент, Элизабет хотхонд гарсан халдварын хүрээ хязгаар тогтоогдон хяналтад орж ирсэн" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749