Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт халдварын 32 тохиолдол батлагдсаны 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хот дахь коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд нийт 33,219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод халдвар илэрлээ. 32 тохиолдлоос 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн бол бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,283 болсон бол үүнээс 1,711 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 655 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 байна

Дотоодын 1,871 халдварыг танилцуулбал /2020.02.15/

  • Улаанбаатар хотод-1,545 /сүүлийн хоногт 32 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.