Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрэгтэйчүүдэд урт хугацаанд амьдарна гэсэн итгэл найдвар, асуудлыг давж гарах сэтгэлийн тэнхээ, бусадтай асуудлаа хуваалцах чанар дутагддаг"

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрэгтэйчүүд амиа хорлох үзэгдэл сүүлийн үед ойр ойрхон гараад байна. 

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан бол 17 настай бас нэгэн залуу өөрийгөө шатаасан хэрэг Цагаан сараар гарлаа. Нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолтод эрэгтэйчүүд зонхилж байгаа судалгаа бий. 

Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 1992 онд 4.19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.19 жилээр урт насалж байсан бол 2018 онд уг зөрүү 9.67 болж өссөн байна. 

Үүнээс эрэгтэйчүүдийн наслалт бага, эрт нас барж байгаа нь харагдаж буй.

Ikon.mn сайттай хамтран бэлтгэдэг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндийн эрчүүдэд зориулсан зөвлөгөөг товчлон хүргэж байна.

  • Эрэгтэйчүүдэд урт хугацаанд амьдарна гэсэн итгэл найдвар, ямар нэгэн асуудал тулгарвал давж гарах сэтгэлийн тэнхээ, бусадтай асуудлаа хуваалцах гэсэн чанар дутагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд түүхүүдээ хүмүүстэй хуваалцаж, олон талаас нь ярьж чадсан байдаг. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд сэтгэл судлаач дээр ирээд анх удаа түүхээ ярьж байгаа тохиолдол хамгийн их байдаг.
  • Ганцхан эмэгтэй хүн нөхрүүддээ сэтгэл судлаач дээр очих санал тавьж, эрүүл хооллохыг сануулахаас илүүтэй эрэгтэйчүүд өөрсдөө нэгнийхээ хамгийн сайн туслах байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд найзуудын бүлгэмдээ нэгнийгээ сайн сонсох нь чухал. Монгол эрэгтэйчүүд урт наслах нь эрэгтэйчүүд та бүхний анхаарах асуудал. 
  • Та бүхэн өөрийнхөө сэтгэл санааг хүнд байгаа үед найзуудаасаа тусламж аваарай. Хэрэв энэ нь туслалцаа үзүүлэхгүй бол мэргэжлийн сэтгэл судлаачид зайлшгүй хандаасай гэж хүсье.
  • Сэтгэл судлаачийн өрөөнөөс хамгийн их инээмсэглэж гардаг хүмүүс эрэгтэйчүүд байдаг. Зөвлөгөөний өрөөнд ирнэ гэдэг нь та бүхэн өөртэйгөө танилцаж байгаа хэрэг юм. 
  • Өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэнд, бие физиологийнхоо өмнө тухайн бие дотор байгаа хүн өөрөө л хариуцлага хүлээнэ.
  • Судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн нас баралт 40 нас байсан бол 2017 50 нас болж хойшилсон байгаа. Ерөнхийдөө энэ нь сайн үзүүлэлт.
  • Гэхдээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрт нас баралт юм. Одоогоор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 63 байдаг бол эмэгтэйчүүдийнх 73 байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 10 жилийн зөрүүтэй тохиолдол дэлхийд ховор байдаг. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1183521442045016