Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний зах, бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээх хуваарь

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Томоохон зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх тухай өчигдөр мэдээлсэн

Энэ талаар эргэлзээ дагуулсан зөрүүтэй ойлголтууд гарч байгаа тул УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Учир нь хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсэж болохгүй, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. 

Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээнэ. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагааг нээх бөгөөд ажиллах хүчний квотыг 15 хувиар тогтооно.

Гэхдээ иргэд хүнсний бөөний төв рүү очиж, хүнсээ авахгүй юм. Хүнсний дэлгүүрт мах, махан бүтээгдэхүүн, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх зорилгоор квот тогтоон ийнхүү нээхээр шийдвэрлэсэн. Иргэн та гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах шаардлагатай. Томоохон зах, худалдааны төвүүдийг нээж байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулсан явдал огт биш.

Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарт нийт 26 мянган иргэн ажилладаг бөгөөд тэднийг PCR шинжилгээнд заавал хамруулна" гэлээ.

Хүнсний худалдааны салбарын ажилтнуудаас шинжилгээ авах хуваарь: 

 

Хоёрдугаар сарын 16-нд бөөний худалдааны 24 төв нээгдэнэ.

  1. Барс-1 зах
  2. Барс-2 зах
  3. Хороолол зах
  4. Орхон зах
  5. Таван-Эрдэнэ зах
  6. Бест зах
  7. Лавай худалдааны төв
  8. Хулхан худалдааны төв
  9. Яармаг зах
  10. Их тойруу худалдааны төв
  11. Бүрд худалдааны төв
  12. Бүрэн плаза худалдааны төв
  13. Мөнх худалдааны төв
  14. Баянзүрх-2 худалдааны төв
  15. Натур худалдааны төв
  16. Жуков худалдааны төв
  17. Эко худалдааны төв
  18. Тэнгэр бөөний төв
  19. Өгөөж зах
  20. Сувдан тав худалдааны төв
  21. 21 худалдааны төв
  22. ЖМЖ худалдааны төв
  23. Алтай худалдааны төв
  24. Энхжин худалдааны төв

Хоёрдугаар сарын 17-нд нээгдэх зах, худалдааны төвүүд 

  1. Шонхор зах
  2. Нарантуул-2 зах
  3. Нарлаг дэнж худалдааны төв
  4. Баянгол худалдааны төв
  5. Фермерүүд худалдааны төв
  6. Бэлх зах
  7. Асайт худалдааны төв
  8. Баялаг ундраа зах
  9. Нарантуул өргөтгөл зах
  10. Итгэл худалдааны төв

Хоёрдугаар сарын 18-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Шинэ Сандэй-2 худалдааны төв
  2. Баянзүрх-2 зах
  3. Шинэ Сансар зах
  4. Жанжин худалдааны төв
  5. Тумбааш худалдааны төв

Хоёрдугаар сарын 19-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Ханталст худалдааны төв
  2. Сэлэнгэ зах

Хоёрдугаар сарын 20-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Бөмбөгөр -1 худалдааны төв
  2. Содон бөмбөгөр худалдааны төв
  3. Алтжин бөмбөгөр худалдааны төв
  4. Амгалан зах

Хоёрдугаар сарын 23-нд нээгдэх нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Хар хорин худалдааны төв

Хоёрдугаар сарын 24-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Органик зах
  2. Саруул зах
  3. Дүнжингарав худалдааны төв