Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хотод тогтоож буй гурав дахь удаагийн хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод гурав дахь удаагийн хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байна. 

Улаанбаатарын хотын иргэд хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг ёсчлон баримтлах шаардлагатай юм. Тухайлбал, гэрийнхээ хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрээс хэрэгцээт зүйлсээ авах, эмнэлгийн яаралтай тусламж авах, эмийн сан орох, зөөврийн ус, түлш авах болон коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй. Гудамж талбайн хяналт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид тээврийн хэрэгслээр болон явганаар хяналт тавин ажиллана. 

Түүнчлэн энэ хугацаанд

Мөн гэр бүлийн гишүүн нь COVID-19 шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарвал нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлан, шинжилгээ авах тархвар зүйн баг ажиллуулахаар төлөвлөснийг өчигдөр танилцуулсан билээ.