Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 11-23-нд төр захиргааны байгууллагын албан хаагчдыг зорчуулах нийтийн тээврийн автобусны чиглэл болон цагийн хуваарь

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод маргааш өглөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооно.

Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зорчилт хөдөлгөөнийг 90 хувь бууруулах зорилтыг нийслэлийн Онцгой комиссоос дэвшүүлсэн. Иймд тогтоосон хугацаанд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдыг зорчуулах нийтийн тээврийн тусгай үйлчилгээний чиглэлүүдийг гаргажээ.

Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид ажлын үнэмлэхээ шалгуулан хоёрдугаар сарын 11-23-нийг хүртэл хугацаанд тусгай үйлчилгээний нийтийн тээврээр зорчино.

Тусгай үйлчилгээний цагийн хуваарь:

  • Өглөө 05:30-09:30 цаг
  • Өдөр 13:30-15:30 цаг
  • Орой 19:00-22:30 цаг

Тусгай үйлчилгээний чиглэл:

 
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар