Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагт зогсооно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн буцаах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, харьяа аймгийнхаа Онцгой комисст бүртгүүлсэн болон коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийг нийслэлээс гаргаж байгаа юм. 

Харин маргаашаас эхлэн Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох тул нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагт зогсоох болохыг ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/3zD2H2d_2o/