Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 30 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,493 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр эдгэрсэн хүний тоо 1,493 болж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,073 халдварын тохиолдлын 72 хувийг эзэлж байна.

Одоогоор эмчилгээнд байгаа 567 хүнээс ХӨСҮТ-д 262 хүн, Цэргийн төв эмнэлэгт 208 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 87 хүн, УНТЭ-т 1 хүн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-484
  • Хүндэвтэр- 77
  • Хүнд- 5
  • Маш хүнд- 1 хүн байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481766029495356

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.