Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвартай хүний тоо 190 орчмоор нэмэгдэх ЭРСДЭЛ үүслээ

Р.Оюун, iKon.mn
2021 оны 2 сарын 7
iKon.MN

Улаанбаатар хотын хэмжээнд 11 голомт өндөр идэвхжилтэй байна.

 

Иргэдийн зорчих хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотойгоор коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол сүүлийн хоёр өдөрт 95-аар нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 24 цагт ойрын хавьтлуудын 218 хүнийг тусгаарлажээ

Ингэснээр нийт ойрын хавьтлын тоо 958, хоёрдогч хавьтал 4,742 болсон байна

Өмнө нь ХӨСҮТ-өөс мэдээлж байсанчлан нийслэлд илэрч буй ойрын хавьтлуудын 90 орчим хувь нь халдвар авч байгаа бол өнгөрсөн 24 цагийн үзүүлэлтээс халдвартай хүний тоо 190 орчмоор нэмэгдэх эрсдэл үүссэн нь харагдаж байна. 

Батлагдсан тохиолдлуудын халдвар авсан байдлыг харахад

  • 40% нь гэр бүлийн хамааралтай байгаа бол
  • 60% нь ажлын газраасаа болон бусад арга хэмжээ, эмнэлэгт хэвтсэн, төрсөн өдөр тэмдэглэсэн, орцноосоо авсан зэрэг түүхтэй

байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Дотоодын халдварын муруй хэрхэн өгсөж байгааг дараах зургаас харж болно.

 

Өөрөөр хэлбэл, амны хаалтгүй, зай бариагүйгээс эрсдэлд өртжээ. Халдвар авсан хүнтэй хамт нэг орчинд 15 минутаас дээш хугацаанд байсан бол ойрын хавьтал хэмээн үзэж буй. Иймд иргэдийг аль болох гэрээс гарахгүй байж, халдвараас хамгийн өндөр хамгаалах боломжтой амны хаалт, зай барих, ариун цэвэр сахих зөвлөмжийг дагахыг ЭМЯ өдөр бүр сануулсаар байна. 

Ялангуяа, Улсын онцгой комисс, Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихаад байхад иргэд баярт бэлдэж, гадуур худалдааны төвүүдээр олноор явж байгаа нь ийнхүү халдварын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. 

Халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ нийслэлийн 14 объектод халдваргүйжүүлэлт хийжээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдвар бүртгэгдээд байгаа хороод

 

COVID-19-ийн талаарх цогц мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

ВИДЕО: 

https://fb.watch/3v4kiXuI8L/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.