Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянмонгол" хорооллын 402 дугаар байрны нэг орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

БЗД-ийн 26-р хорооны Баянмонгол хорооллын 402 дүгээр байрны 1 дүгээр орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байранд ажиллаж, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг наасан байна.

Тусгаарлалтад орсон иргэд,

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Иргэд тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахина уу.

 

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс